🏠 Home

Монгол хэл

🧩 Агент-суурилсан загварчлалаар (ABMS) комплекс системийг загварчлах

Комплекс системүүд гэж юу вэ?

Комплекс системүүд нь олон тооны, бие даасан харилцан үйлчлэлцэж буй компонентуудаас бүрдсэн, цаг хугацаа, орон зайн хувьд өөрчлөгдөж, хувьсаж байдаг системүүд юм. Бүрдэл хэсгүүдийн харилцан үйлчлэлээс үүсэх үзэгдлийг шууд таамаглах боломжгүй буюу дасан зохицох, шугаман бус үйлчлэлүүдийн үр дүнд ерөнхий байдал нь ажиглагдаж болох шинж чанартай байдаг.

“More is different.” — P. W. Anderson (1972)

Комплекс системийн судалгаа нь локал харилцан үйлчлэл болон тухайн оршиж буй орчиндоо үзүүлэх хариу үйлдлийн давталтаар дамжуулан эмх цэгц, хэв маяг, оюун ухаант зан төлөв хэрхэн аяндаа үүсдэгийг тайлбарлахыг зорьдог. Жишээ нь биологийн болон экологийн сүлжээнээс эхлээд нийгэм, эдийн засаг, технологийн систем гэх мэт шууд тайлбарлахад нарийн төвөгтэй, хувьсах шинж чанартай системүүд бидний амьдралд цаг тутамд тааралддаг.

Комплекс системийн гол шинж чанаруудаар дараахийг дурьдаж болох юм:

Агент дээр суурилсан загварчлал ба симуляци (ABMS) нь ийм системийг судлах оновчтой аргуудын нэг юм. Энэ нь судлаачдад бие даасан агентуудын хоорондох энгийн,локал харилцан үйлчлэл нь хамтын зан төлөв болон томоохон хэмжээний динамикийг хэрхэн бий болгож байгааг ажиглах боломжийг олгодог.

Комплекс системийн жишээнүүд

Прототайп загварууд — Complex Systems via ABMS

Crossing Behavior Simulation

Явган зорчигчийн зам хөндлөн гарах загварчлал

Явган зорчигчид локал үзэгдэх орчин, тээврийн хэрэгслийн урсгал болон нийгмийн нөлөөнд үндэслэн хэзээ, хаанаас зам гарахыг хэрхэн шийддэгийг загварчилсан. Энэхүү симуляци нь хамтын ажиллагаа болон эрсдэлтэй зан үйлүүд нь замын хөдөлгөөний нийт үр ашиг, аюулгүй байдлыг хэрхэн ажиглаж болохыг харуулах зорилготой.

▶ Explore Demo
Customer Purchase Behavior Simulation

Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн загварчлал

Хэрэглэгчдийн бие биедээ үзүүлэх нөлөө, бүтээгдэхүүний харагдах байдал, маркетингаас үүдэлтэй хувь хүний ​​​​үйлчлүүлэгчдийн шийдвэр нь эрэлтийн хэв маягийг аяндаа хэрхэн бий болгодогийг харуулах зорилготой.

▶ Explore Demo
City Simulation

City Simulation Model

Agent-based simulation of city dynamics—showing how urban systems emerge from many interacting agents.

🚧 Coming soon

Further Reading

P. W. Anderson (1972). “More is different.” Science, 177(4047), 393–396. DOI link

C. M. Macal and M. J. North (2010). “Tutorial on agent-based modelling and simulation.” Journal of Simulation, 4(3), 151–162. DOI link